8. Хөх Монголын усан цэргийн тэргүүн жанжин эцэгтээ зориулвай.
Info Post
Хүний нутгийн далай хөхрөн дайвалзана
Хөх Монголоо санахад цээж дотор минь бачуурна
Хаяа хярхаггүй их ус хуйлран догширно
Хуу хаман живүүлэхээр уухичин исгэрнэ
Тэнүүн тал нутагтаа дураар давхиж өссөн сөн
Тэнхээт хүлгийн нуруунд салхи мэт довтолгодог сон
Тэрсүүд дайсныг мохоож дэлхийн талыг туулсан сан
Тэнгэрлиг Дээдсүүдийн үйлийг гутаалгүй ирсэн сэн
Ялагдал гэдгийг мэдэхгүй тэргүүн жанжин сан
Ядарч туйлдаж үзээгүй баатруудын удам сан
Янаг хайртай амрагаа орхиод мордсон сон
Ясаа цайтал хүлээнэ гэж андгай тавьсан сан
Баатар эцгийнхээ эрэлхэг зоригийг өвлөн төрсөн сөн
Бахдам түүх, баларшгүй алдараар нь жигүүрлэж ирсэн сэн
Бүтэн улсынхаа төлөө буй биеэ хайрлахгүй
Бүхнийг тольдогч Тэнгэрт хоромхон зуур ч эргэлзэхгүй
Хатан ижийнхээ энэрэл хайранд өлгийдүүлж өссөн сөн
Хад чулууг ч хайлуулах хайрыг би мэднэ
Хар муу бүхнийг хүлцэн тэвчиж чадахгүй
Хамаг олны итгэлийг хөсөрдүүлэх эрх үгүй
Дайн тулаанд ижилссэн анд олон нөхөд минь хөөрхий
Даанч ажиггүй явсан цэрэг олон эрс минь хөөрхий
Дахин дахин төрвөл Хөх Монголдоо л төрнө
Дахин дахин учрахдаа андын журмаа мартахгүй
Хөх Монголд минь төрүүлэхийг Тэнгэр эцэг минь мэдтүгэй
Хийх үйлээ гүйцээхээ үр би мэдсүгэй
Хараал жатгыг нь хариулж алдхан биеийг минь манаж хайрла
Хөх толботны алдар сэвтэж бүү гундаг
Өөрөөр минь жишиж Өвгөдийг минь бүү гутаа
Өгөө аваа хоёр нь тэнцүү байдаг орчлон
Өглөө мандсан наран орой болоход жаргадаг
Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр унадаг
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen