Алтан наран илчээ харамгүй хайрлаад
Аглаг тал алган дээр тавьсан мэт цэлийгээд
Ариун агаар нь уушги цээжийг дүүргээд
Алаг үрсийн минь инээд хөөр цалгиад
Алтан дэлхийд амьдрах юутай сайхан юм бэ
Атгахан зүрх хайраар бялхаад
Амар амгаланг бүхий л биеэрээ мэдрээд
Амьтай бүхний амьсгалыг сонордон
Аз жаргалыг амтланхан суух юутай их хувь бэ
Алтан нарны илчинд жаргах замыг зассан
Амь биеийг хайрлаж хүмүүн заяанд төрүүлсэн
Ачлалт аав ижий нарынхаа ачийг магтан дуулму
Ашид мөнхийн ивгээлт хувь заяандаа талархмуу
Алтан наран илчээ харамгүй хайрлаад
Аглаг тал алган дээр тавьсан мэт цэлийгээд
Ариун агаар нь уушги цээжийг дүүргээд
Алаг үрсийн минь инээд хөөр цалгиад
Алтан дэлхийд амьдрах юутай сайхан юм бэ
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen