Breaking News
Loading...
04.04.2020


"Хү" хамтлагийн "Хар аянга"-нд хариу болгох нь.

Гай гамшиг, зовлон шил даран нүүрлээд
Газар дэлхий шилгээн
Гундсан биеэ амсхийлгээд
Галав юүлэхийн өмнө
Галаар цэвэрлэхээр зэхмүй
Хулгай, дээрэм, луйвар
Хаа сайгүй ноёлоод
Худал хуурмагийн балчигт
Хэн хүнгүй живээд
Ханхлах өмхий самхай нь тэнгэрийн хилэнг хөдөлгөмүй
Ноёдын сувьдаг шунал ханаж цадахаа мартаад
Ноомой номхон ардын тэвчээрийн хүлээс тасраад
Ноцон дүрэлзсэн хилэн нь тэнгэрт тулан алдана
Нойрноос сэрсэн түмэн үнэнийг эрэн түрхрэлдээд
Нүгэл буяныг дэнслэхээр тэнгэрээс аврал эрмүй
Догшин өвөг дээдсийн сүнс сүлдэр сэргээд
Дорой үрсээ өмгөөлөхөөр дор бүрнээ өндийв
Домгийн хаан эзний зарлиг тушаал цуурайтан
Дайны бурхан тэнгэр дайчин  эрсээ цуглуулахуйд
Догшин хар сүлд цус нэхэн дэрвэлзмүй
Галав юүлэхийн өмнө түнэр харанхуй нөмрөөд
Газар дэлхий доргин галзуурсан мэт чичирхийлээд
Галт аянга цахилан өдөр мэт гийгүүлээд
Галаар бороо цутгаж хамаг бүхнийг түймэрдэхүйд
Гай гамшиг, зовлон шиншлэх бараагүй тонилмуй.


















0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen