Breaking News
Loading...
11.04.2013


Хэдэн зуун мянганыг туулсан Дээдсүүдийн минь түүх
Халуун цусаар минь булгилан урсана
Жаргал, зовлон, тэмцлийн түүх
Жаяг, заншил, Их Засаг нь
Ялгуусан ялалт, суу заль нь
Яс маханд минь шивэгдэн сийлэгдсэн
Алдаа, оноо, гэмшил ухаарал нь
Атгахан тархинд минь бичигдэн үлдсэн
Хорвоогийн эрээн бараан, хайр, харуусал
Хүрэн зүрхний минь тольтод баларшгүйгээр шигсэн
Өнгөрснөөр ирээдүйг одоо бүтээх
Өндөр их хариуцлага өөрт минь ногдсон
Бурхан чөтгөр хоёр алд биеийг минь хуваана
Буруу зөв бодлууд тасралтгүй сөргөлдөнө
Өдөр болгон би өөрийгөө шинээр нээнэ
Өдөр болгон би өнгөрсөн рүү дөхнө
Угтах зам минь хөтөлсөөр
Урсах амьдрал минь хөвөрсөөр
Эхлэл цэгт аваачна
Эцэс төгсгөлгүй аянаа завсарлаж
Өөрийгөө би тэндээс олно
Өнгөрсөн одоо ирээдүй нэгэн цэгт огтлолцоно

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen