Breaking News
Loading...
28.05.2020


Ган төмрийг үнсэн байж
Ганихарсан сэтгэлээ уудална
Гавал тархины мухар дахь
Ганцаардсан бодлоо аргадна
Галав эриний чанад дахь
Гажаагүй үнэнд дөхнө
Хаш цагаан шүдээрээ хашин байж хуурдана
Хасын өнгөт хуруугаар
Хүрэн зүрхээ товшино
Хахирган хатуу бүхнийг уяраан байж хуурдана
Хар цагаан сүлэлдэн харгуй замд хөтөлнө
Хал нь гаднаа өвгөдийн хайранд умбана
Дотроо шивнэсэн үг минь
Дом болон гадагшилна
Долоон үеийн дээдсийн шид чадал шингэнэ
Домог түүх амилж
Дарагдсан бүхэн сэргэнэ
Дотор бугшсан бүхэн дээш огшин оволзоно
Усан нүдээр харшгүйг
Ухаан санаандаа тольдоно
Уул усны дуудлага
Урсах цусаар дамжин
Удам гарвалын түүхийг учирлан байж хүүрнэнэ
Унаган төрөлх бүхний уг төрх тодорно
Гал ус харшиж уур манан савсана
Галзуу догшин эрчис багтаж ядан бялхалзана
Ган төмөр амилж
Гангар гунгар дуулна
Галд ширээгдсэн биеэс нь
Гашуун нулимс дусална
Газарт уналгүй тэнгэрт дэгдэн ууршина.









0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen