Breaking News
Loading...
10.04.2020


Өвөг эцэг Жамсрангийн  Мижидгомбо (Эгч дүүсийн үл алзах итгэлт)-ын өлмий дор мөргөмү. 

Агуй нүхэнд хоргодож 
Амиа хоохойлж ахуйд
    Асар тэнгэрээс буусан
Аянга цахилгаанд ширвэгдээд
Арчаагүй биеэ шалзлуулж 
Амь тэмцэн тарчлаад
Амьдралын үнэн учгийг 
Ахархан биедээ шивүүлээд
Амь амьдралыг тэтгэх галыг шүтсэн ажгуу 
Алх дөш нийлүүлж амьдрал үүсгэсэн ажгуу 
Улалзах улаан галаар
Урагшлах амьдралаа заалгаж
Улаан голтой бүхний  
Урьдах хойтохыг дэнсэлж
Урвасан хулгай дайсны 
Улцан толгойг бялбан
Уул овоогоо тахиад мандаж явсан үе ч бий 
Улс амьтанд адлагдаад 
Уруудаж явсан түүх ч бий гэвч
Угийн үнэн түүхийг гутаан доромжлох хүч үгүй
Мянган жилийг дамнасан судрын ариун үгсийг
Махир сэлмэн дээр шившин сийлсэн түүхийг
Мянгад хөвүүн өртөөлөхийн учир юусан билээ
Монгол монголоороо оршихын нууц юусан билээ
Мянган мянганы тэртээгээс дүүлэн ирэх дээдэс минь
 Мохоо сэтгэлийг хурцлах билгийн ариун илд юм 
Монголчуудын бүтээл матигар сэлэм минь чи
Мунхагийн харанхуйг тасар татан цавчаад 
Молхи намайг билиг билгүүний чанад руу хөтлөн соёрх
Мулгуу мунхаг түмий билгийн мэлмийг хурцал





















0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen