Breaking News
Loading...
09.04.2020


Зүрхэн тольтыг доргиож
Зүйрлэшгүй яруухнаар эгшиглэгч
Зүсэн зүйлийн бодлын
Зүг чигийг заагч
Хоёр ертөнцийг холбож
Хорвоогийн явдлыг хүүрнэгч
Хүсэл сэтгэлээр минь жигүүрлэж
Хөхрөгч огторгуйгаар орчигч
Ганцаардсан сэтгэлийн хань
Гансрал зовлонг үргээгч
Гариг эрхсийн хооронд чөлөөтэй нэвтрүүлэгч
Ган төмрөөс амилсан гангар цагаан хун минь Сэтгэлээс минь ундарсан эгшиг
Сэрүүн тунгалаг аялгуу
Сэрж мэдрэх шалтгаан
Сэлүүр далбаагүй хөлөг минь
Атганд багтсан ертөнц
Алаг зүрхний хэлмэрч
Асар тэнгэр рүү цойлсон
Ажнай хурдан хүлэг минь
Унаж босох үед минь ч
Урвайн доройтох цагт минь ч
Улалзах төдий дөлийг минь
Улаан гал болгон өрдөж
Хагацаж салахыг мэдэхгүй
Хамтдаа үргэлж байгаарай
Хар цагааныг ялган
Харилтгүй хангинан дуурсаарай!

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen