Breaking News
Loading...
26.04.2013

Энэ өөр хэний ч биш зөвхөн чиний зам
Энэ зам амаргүй зам ээдрээ нугачаа ихтэй зам
Энгийн бус эгэлгүй зам
Энэ зам чамайг өөр рүү чинь хөтөлнө
Замаас нь төөрүүлж орхидог нь Тэнгэрийн жам
Замаа олохгүй төөрч будилдаг нь хүмүүний зан
Заяа тавилан хэмээгч нь урьдаас зурсан зам
Заавал туулж барах үйлийн чинь үр
Хүн болгонд өөрийн хэзээ ч давтагдашгүй зам бий
Хүн болгонд өөрийн хийж  гүйцэтгэх даалгавар бий
Хүнийг даган дуурайж замаасаа бүү хазай
Хүний замаар замнаад өөрийгөө чи олохгүй
Өөрийгөө таньж сэтгэл зүрхээ сонс
Өвгөд буурлууддаа итгэж хайрыг нь мэдэр
Өнгөрсөн одоо ирээдүйг нэгэн дор мэлмийд
Өнө эртний түүхээс ухаарал сургамжийг ол
Чадахгүй хэмээн өөрийгөө бүү гол
Чадна гээд чамд тохоож өгснийг сана
Чин зоригийг барьж өөрийгөө чи дайчил
Чин Чу Хажир үнэнийг олж мэд
Мэдэхгүй хэмээн бусдыг бүү царайчил
Мэдвэл зохихуй Их Засагаас хайж ухан ол
Мэлтийж мангууран алмайж бүү суу
Мэргэн сэцэн Дээдсүүдийн алдрыг бүү гутаа
Алдхан биедээ үүрсэн хариуцлагаа ухаар
Алагхан үрсийн чинь ирээдүй алтан дэлхийн амь
Алдаа оноо, сэхээрэл, амжиж хийсэн үйлнээс чинь
Арга билгийг хослуулах ухаанаас чинь хамаатайг санаж яв
Энэ өөр хэний ч биш зөвхөн чиний зам
Энэ зам амаргүй зам ээдрээ нугачаа ихтэй зам
Энгийн бус эгэлгүй зам
Энэ зам чамайг өөр рүү чинь хөтөлнө









0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen