1. Би
Info Post
Би- тэсрэх гэж буй галт уул
Би- чивчиртэл татсан сум
Би- цуурай нь тасраагүй уухай
Би- зуун дамжих буухиа
Би- үүрийн цолмон од
Би- уулын хөх салхи
Би- аянгын цагаан гялбаа
Би- аадрын ширүүн ширвэлт
Би- нойрноос сэрсэн баатар
Би- домгоос амилсан үнэн
Би- өөрийгөө хайсан эрэлчин
Би- өөр рүүгээ нүүсэн нүүдэлчин
Би- харанхуйг гийгүүлэх гэрэл
Би- дарангуйг зайлуулах итгэл
Би- Хөх Монголын хүү
Би- Хөвчин дэлхийн үр
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen