Эвий хонгор үр минь дээ
Энхрийлэн илбэхийг минь мэдэрдэг ч болоосой
Энэрэн хайрлахыг минь мэддэг ч болоосой
Эвийлэн ширтэхийг минь хардаг ч болоосой
Аминаас минь тасарсан амь шүү дээ чи
Алдхан биений минь үргэлжлэл шүү дээ чи
Алтан ургийн хэлхээ шүү дээ чи
Ариун голомтыг сахигч шүү дээ чи
Хий биегүй ч болоосой
Хүү чамайгаа тэврэх сэн
Хийсгэлэн дүргүй ч болоосой
Хүү чамдаа харагдах сан
Орчлон хорвоогийн жамыг
Огоорч мартаж болдоггүй
Оноогдсон хувь тавилангаа
Омтгойдож сөрөөд нэмэргүй
Хайраар ундаалвал харна шүү дээ
Хүндлэлээр тэтгэвэл сонсоно шүү дээ
Хүнээс илүү гэж итгэсэн билээ чамд
Хүслийг минь гүйцээнэ гэж хүлээсэн билээ чамайг
Үргэлж дэргэд чинь хамт шүү дээ
Үнэн худал нь ялгарна шүү дээ
Үг хэлээ цэнэ
Үйл хэргээ цэгцэл
Энхрий үр минь сэр сэр
Эргэлзэн бүү тээнэгэлз
Эцэг өвгөдийн алдрыг
Эгнэгт мандуулж яв
4. Шивнээ
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen