Breaking News
Loading...
01.11.2013

Үнэгэн харанхуй сийрээд
Үүрийн гэгээ тэмдэгрээд
Үлгэр тууль жаргахын цагт
Үнэн түүх тодормуй
Талаас ургасан наран
Торолгүй мандан дээшилсээр
Түмэн зүйл амьтныг алагчлалгүйгээр гийгүүлэхүй
Түгээмэл шид нь бүрдээд түвшин амгалан тогтмуй
Самуурал, завхрал, мунхрал хийгээд мунаглал
Саар, саад, залхуурал хийгээд зайданчлал
Сувьдаг шунал, хилэн, тачаал хийгээд тарчлаалт
Сондгойрол, холбирол, хэлбэрэл хийгээд хэлбэлзэл
Адбиш гэрэлд нь хуйхлагдаад
Амь тавин тэмцэлдээд
Ад зэтгэрийн хүч нь
Амьсгал хураан далдармуй
Талд мандсан наран
Таван тивийг гийгүүлээд
Түгээмэл гэрэл нь цацарсаар
Түмэн сэхээрлийг түгээмүй








0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen