Breaking News
Loading...
03.11.2013

Төрүүлсэн эхээ тонон мөлжигч хүн сүрэг
Төөрөг тавилангаа үл танигч хүн сүрэг
Төрсөн биеэ бурханд өргөмжлөгч хүн сүрэг
Өнгө мөнгөөр сүнсээ ч арилжигч хүн сүрэг
Өнгөрсөн түүхээс сургамж үл авагч хүн сүрэг
Өчүүхэн гэдгээ үл мэдэгч хүн сүрэг
Тэнгэртээ хаягдаж хараагдсан хүн сүрэг
Тэнхээтэй нэгнээ ад үзэн бөөрөлхөгч хүн сүрэг
Тэнэгрэл мунхаглалд нь хязгаар үгүй хүн сүрэг
Хавьтсан ойртсон бүхнээ хар тахал мэт хөнөөгч хүн сүрэг
Хар муу бүхний үүр уурхай хүн сүрэг
Харанхуйд дурлан гэрлээс зугтагч хүн сүрэг
Зовлонгийн шалтгаанаа өөрөө таригч хүн сүрэг
Зовлого юугаа зовоож үл ханагч хүн сүрэг
Зовлонгийн шалтгаанаа үл ухагч хүн сүрэг
Хөгжих тусмаа хөгийн бологч хүн сүрэг
Хуурмаг сүсгээр нэгнээ дарлагч хүн сүрэг
Худал үгээр үнэнийг халхавчлагч хүн сүрэг
Авах идэхийн шунал нь үл ханагч хүн сүрэг
Амь зуулгын төлөө алалдан тэмцэгч хүн сүрэг
Амьтан бүгдээс хамгийн хэрцгий хүн сүрэг
Буруу бүгдийг бусдад тохогч хүн сүрэг
Бузар буртгаараа дэлхийг булшлагч хүн сүрэг
Буцаад төрдгөө үл мэдэгч хүн сүрэг
Өт хорхой шиг өсөн үржээд үндэс мөчрөө хэмлэгч хүн сүрэг
Өөрийн бүтээсэн бүхнийхээ боол нь болсон хүн сүрэг
Өсөж олшрох тусмаа улам нарийнаар өслөн хорлогч хүн сүрэг
Жам ёсыг гажуудуулагч хүн сүрэг
Жаргалын төлөө хэмээгээд зовлонд учруулагч хүн сүрэг
Жаргал гэгч юу болохыг үл мэдэгч хүн сүрэг
Сүйрэл рүүгээ зогсолтгүй довтлогч хүн сүрэг
Сүйтгэл устгал нь хэрээс хэтэрсэн хүн сүрэг
Сүүл сүүлдээ өөрийн ухсан нүхэнд унаж дуусах хүн сүрэг


0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen