Breaking News
Loading...
03.06.2013

Үгээр илэрхийлж чадахгүй бүхэн нулимс болон урсана
Үг хүчин мөхөсдөөд нулимс болон урсана
Зүрхэнд багтаж ядсан гуниг нулимс болон урсана
Зүрхэнд халгиж цалгисан баяр нулимс болон урсана
Хожимдсон ухаарал, гэмшил нулимс болон урсана
Хайр, үзэн ядалт, гомдол нулимс болон урсана
Илүүдсэн бүхэн нулимс болон урсана
Ижилээ хайх мэт нулимс болон урсана
Дутуудсан бүхэн нулимс болон хурна
Дундуурыг дүүргэн нулимс урсана
Таньж мэдэхгүй харь зүйлс нулимс болон урсана
Тусламж хүсэж аврал эрэн нулимс болон урсана
Буй бие минь нулимс болон урсана
Буй биеэрээ би нулимс болон урсана
Амьд байгааг минь илтгэн нулимс урсана
Алд бие сэтгэлийг минь ариулан нулимс урсана

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen