Breaking News
Loading...
04.06.2013

Итгэж үнэмшиж явсан бүхэн минь хоосон байсан гэж үү
Ил далд ертөнц нь зэрэгцэн оршдоггүй гэж үү
Тэмцэж зүтгэж явсан бүхэн минь талаар байсан гэж үү
Тэнгэр бүхнийг эрхшээж тольддоггүй гэж үү
Хүмүүн заяанд төрсөн минь тохиолдол байсан гэж үү
Харсан мэдэрсэн бүхэн минь хоосон байсан гэж үү
Өвгөд Дээдсүүдийн минь түүх худлаа байсан гэж үү
Өр зүрхний хайрыг нь мэдрээгүй гэж үү
Ганцхан амьдраад дуусах хорвоо гэж үү
Ганцаараа би төөрч будилсан гэж үү
Туулж өнгөрүүлсэн бүхэн минь утгагүй байсан гэж үү
Туулах ёстой зам минь урдаас зурагдаагүй гэж үү
Үгүй ээ
Нүд минь харалган чих минь дүлий сэтгэл минь хаалттай байсан байна
Наад цаадхыг харах наанатай цаанатай бодох ухаан дутсан байна
Сэтгэлийн тэнхээ тэвчээр дутуу байсан байна
Сэрж мэдрэх нь удаан байсан байна
Ухаан нь охордоод мунхаглал нь ихдээд
Уужим сэтгэж алсыг харж чадаагүй байна
Эргэлзээ тээнэгэлзээ нь их
Эрмэлзэл чармайлт нь хомс байсан байна
Итгэл сэтгэл нь дутуу байсан байна
Ирээдүй хойчоо бодоогүй байна
Хар толгойгоо л хоохойлдог байсан байна
Хүнийг ойлгож хүндэлдэггүй байсан байна
Өөрөө өөрийгөө олоогүй байсан байна
Өрөөл нэгнийг ойшоодоггүй байсан байна
Амар хялбарыг эрж байсан байна
Алдхан биеэ нөөж байсан байна
Ид шидийг л хүлээж байсан байна
Ихэс Дээдсээ таниагүй байсан байна
Тархи оюун нь хоосон байсан байна
Таньсан мэдсэн нь хөөрхийлөлтэй байсан байна
Хий бүхнийгээ бодьжуулах хэрэгтэй юм байна
Хоосон бүхнээ дүүргэх хэрэгтэй юм байна
Хоосноос дүүрэн рүү
Хийгээс бодит руу тэмүүлэх ёстой юм байна







0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen