Breaking News
Loading...
24.05.2013

Би бичсээр байх болно
Ерөөсөн ч бичнэ
Хараасан ч бичнэ
Чадсан ч бичнэ
Чадаагүй ч бичнэ
Өөрөө өөрийгөө олтлоо бичнэ
Өрөөл нэгнийг өөрийгөө олтол бичнэ
Хэлж амжаагүй үгээ хэлж дуустлаа бичнэ
Хийж дуусаагүй үйлээ дүүртэл бичнэ
Зүрхний гунигаа шавхарч дуустал бичнэ
Зөв бурууг ялгартал бичнэ
Тархи оюунаа шавхан байж бичнэ
Тал сэтгэлтнийг бүтэн болтол бичнэ
Халуун цусаа хаттал бичнэ
Хүрэн зүрхээ уудлан бичнэ
Бие сэтгэлээ хоггүй болтол бичнэ
Буй бүхнийг байгаагаар нь бичнэ
Ир нь мохсон нэгнийг ирлэж бичнэ
Итгэл алдарсан нэгэнд итгэл хайрлаж бичнэ
Жаргалдаа ташуурсан нэгнийг занчиж бичнэ
Жаргаж үзээгүй зүрхийг амирлатал бичнэ
Уран нялуун үгээр бялууртал нүдэхгүй
Учиртай хэдэн үгээр ухаартал бичнэ
Атаач нэгнийг хорстол бичнэ
Ариун сэтгэлтнийг уяртал бичнэ
Өргөстэй харгана шиг энгийн үгээр
Өөрийгөө танитал нь ороолгоно
Ган сэлэм шиг хурц үгээр
Гарцаагүй үнэнийг сийлнэ
Зэвт сум шиг шулуун үгээр
Зүрх сэтгэлийг нь онилон бичнэ
Угтах замыг нь ерөөж бичнэ
Учрах зовлонг нь зайлуулан бичнэ
Өнгөрсөн түүхийг сөхөн бичнэ
Өөрөөсөө нуусан үнэнг илчилж бичнэ
Унтаа нэгнийг сэртэл бичнэ
Урагшгүй нэгнийг ухаартал бичнэ
Аянгын гялбаа шиг цахилж бичнэ
Аадрын үүл шиг хурж бичнэ
Чимээгүй дарагдсаныг хашхирч бичнэ
Чийр болсныг мартагдтал бичнэ
Бугшмал хэцүүд салхи ортол бичнэ
Бузар булай нь хийстэл бичнэ
Хар Ний-Гэмийн идээ бээрийг нь хагартал бичнэ
Ханхлах өмхий самхайг нь арилтал бичнэ
Дотогшоогоо нүүж бичнэ
Дотроосоо тэсэрч бичнэ
Тэнгэрт хандаж бичнэ
Тэнгэрт сүслэж бичнэ

Би бичсээр байх болно
Ерөөсөн ч бичнэ
Хараасан ч бичнэ
Чадсан ч бичнэ
Чадаагүй ч бичнэ












2 сэтгэгдэл: