Breaking News
Loading...
24.06.2013

Өчигдрийн нулимс
Өнөөдөр бороо болон асгарна
Өнгөрсөн бүхэн
Өөрийн өр төлөөстэй
Алдаа эндэл нь лай болон ирнэ
Амжилт бүтээл нь аз болон хурна
Авсан бүхнээ эргүүлэн өгнө
Алдсан бүхнээ эргүүлэн авна
Тоомжиргүй хэнэггүй яваад
Торж бүдэрнэ
Том толгойлсоны хариуд
Толгойгоо ч алдана
Үйлийн үрээ үүрч барна
Үглэж дуулаад тусыг эс олно
Үнэний замаас хазайлгүй явбал
Үхэхийн цагт айдас үгүй болно
Хамаг бүхэн ээлжтэй
Халагдаж солигдох хуультай
Хэлхэлдэж сүлбэгдсэн учигтай
Хэцүү бэрх шалтгаантай
Өчигдрийн нулимс
Өнөөдөр бороо болон асгарна
Өнгөрсөн бүхэн
Өөрийн өр төлөөстэй

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen