Breaking News
Loading...
16.12.2013




Алтай баатар эцэгтэй л гэнэ
Аргамаг хүлэг морьдтой л гэнэ
Арван хошуу дамнасан асар уудам нутагтай л гэнэ
Арван түмэн баатар цэрэг эрс нь архайлданхан байдаг л гэнэ
Хан Алтай эцгийнхээ өвөр хормойд нь
Халуун элгэн саднаараа аж төрөн суудаг л гэнэ
Хагацал зовлонг мэдэхгүй хайр энэрлийн орон гэнэ
Хар муу бүхэн халдаж чадахгүй тойрдог л гэнэ
Тэнгэрийн хуур товшуураа товшин байж дуулдаг гэнэ
Тэнгэр эцэгтээ сүслэн байж тэнхээ чадлыг олдог гэнэ
Тэнэгэр уудам нутагтаа өөрийн дураар амьдардаг гэнэ
Тэнэгрэл мунхаглал төвөггүй түвшин сайхны орон гэнэ
Жангар гэгээн мэргэний туулиа хайлан байж ухааждаг гэнэ
Жаяг заншил юугаан сахин байж хүчирхэгждэг гэнэ
Жам бус бүхнийг тэвчин байж цээрлэдэг гэнэ
Жамын дагуу амьдарч жарган тухлан суудаг гэнэ
Тэнхээт эрс нь цармын бүргэд мэт зоримог гэнэ
Тэнгэр баганадсан оргилуудыг эзэгнэж
Тэнгэрт ойрхон өсдөг гэнэ
Тэнгэрт мөрлөн өндийж сэцэн баатрууд болдог гэнэ
Энхрий охид нь хацар гоо үзэсгэлэн гэнэ
Энгийн мөртлөө эрхэмсэг ариуны дээд гэнэ
Энгүй уран ухаанаараа арга билгийг тэнцүүлдэг гэнэ
Элгэмсэг зөөлөн сэтгэлээрээ хатууг зөөллөж байдаг гэнэ
Алтай баатар эцэгтэй л гэнэ
Аргамаг хүлэг морьдтой л гэнэ
Арван хошуу дамнасан асар уудам нутагтай л гэнэ
Арван түмэн баатар цэрэг эрс нь архайлданхан байдаг л гэнэ



0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen