Breaking News
Loading...
06.05.2014

Цаг нь болвоос юунд ч үл торно
Цаг нь болвоос юунд ч үл дийлдэнэ
Цаг нь болвоос үнэн худал нь тодорно
Цаг нь болвоос үхэл амьдрал ээлжилнэ
Цаг нь болвоос жаргал зовлон сүлэлдэнэ
Цаг нь болвоос жам, жам бус нь илэрнэ
Цаг нь болвоос буянтан нүгэлтэн нь танигдана
Цаг нь болвоос буцааж ухраах аргагүй
Цаг нь болвоос эрүү толгой ч сална
Цаг нь болвоос эргүү толгой ч сэхээрнэ
Цаг нь болвоос хүссэн хүсээгүй өгнө
Цаг нь болвоос хүсэж шунасан ч буцааж авна
Цаг нь болвоос бүх зүйл тодорхой болно
Цаг нь болвоос бүх зүйл тодорхойгүй болно
Цаг нь болвоос үглэж хашхираад ч үл сонсоно
Цаг нь болвоос үг хэлгүй ч ойлголцоно
Цаг нь болвоос там диваажин ч холилдоно
Цаг нь болвоос тамтаггүй явсаныхаа горыг амсана
Цаг нь болвоос бүх зүйл төгсөнө
Цаг нь болвоос бүх зүйл эхлэнэ
Цаг нь болвоос би алга болно
Цаг нь болвоос би дахин ирнэ
Цагдуулж захиргаадуулахгүй цаг хугацаа урсана
Цагийг нь олж чадвал сайн муугийн ялгал үгүй
Цагийг нь эс олвол сайн нь саараар солигдоно
Цаг нь болвоос би цаг хугацаатай нийлнэ
Цаг нь болвоос намайг чимээгүй залгина

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen