Хайрын сэтгэлд зүрхээ нээж чаддаггүй хүн
Хаврын тэнгэр шиг хуйсгануур хүн
Аливаа бүхнийг үл тоомсорлогч хүн
Алив бүхэнд эргэлзэн тээнэгэлзэгч хүн
Өөртөө итгэлгүй өөрийгөө олоогүй хүн
Өрөөлийг хүндэлж ойшоодоггүй хүн
Шалиг завхай бодлоо захирч чаддаггүй хүн
Шальдар бульдар зүйлд санаагаа чилээдэг хүн
Бусдын гаргасан амжилтыг хүлээн зөвшөөрөх дургүй хүн
Бодлогогүй хэлсэн үгээрээ бусдын зүрхийг шархлуулагч хүн
Гэм нь урдаа гэмшил нь хойноо хүн
Гэнэтийн өөрчлөлт шинэчлэлтэнд дургүй хүн
Чин сэтгэлээсээ баярлан хөөрч бишрэн догдолдоггүй хүн
Чимээгүй хувиа хичээж довоо шарлуулагч хүн
Урсгалаар хөвөн назгайрагч хүн
Уур уцаар мунхаглалдаа автагч хүн
Сул доройгоо мэдэгдэхээс нэрэлхэгч хүн
Санасан зорисондоо хүрэхээр тэмцдэггүй хүн
Хувь заяагаа бусдын гарт даатгагч хүн
Хүнийг магтаж урамшуулж чаддаггүй хүн
Тугалган жад мэт туйлбаргүй хүн
Тулаад ирсэн төвөгөөс тойрон зугтагч хүн
Хий хоосон мөрөөдөлдөө умбагч хүн
Хийж бүтээхээр оролдож чармайдаггүй хүн
Эцэг эхээ үл ачлагч хүн
Эрслэн шийдэж хөдөлдөггүй хүн
Аливаа бүхнээс амархан уйдагч хүн
Адайр хэдэр ааштай хөндий хүн
Хамаг бүхэн утгагүй санагдаж хойш суугч хүн
Хайран цагаа дэмий үрэн алхайгч хүн
46. Ийм нэгэн хүн
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.