Breaking News
Loading...
22.12.2013


                                                                                                                      Болор Бонд зориулав.
Гэнэ гэнэхэн санаа алдаад
Гэнэт чангаар цурхирмаар болох юм
Сэм сэмхэн нулимсаа залгихад
Сэтгэлийн гүнээс гуниг огших юм
Гадаа гэртгүй ижий минь бодогдож
Ганцхан ижийгээ л үгүйлэн санах юм
Хорвоо дэлхийг өөд уруугүй бэдрээд ч
Хайртай ганцхан ижийгээ олох нь үгүй еэ
Цор ганцхан ижий таныгаа
Цохилох зүрхнийхээ гүнээс хайрлаж чадсан бил үү дээ
Цор ганц гэдгийг тань мэдсэн гэж үү дээ
Цохлоод ирэх үйлийн үрийг ийм хатуу гэж санасан бил үү дээ
Үе үехэн санаа алдаад
Үсээ задгайлаад гүймээр болох юм
Байн байн сэтгэл хөвсөлзөөд
Байж суухын аргагүй дэнслэх юм
Гарсан ч орсон ч ижий минь бодогдоод
Ганцхан ижийгээ л үгүйлэн санах юм
Хан буурал хорвоог нэгд нэгэнгүй нэгжээд ч
Хайртай ганцхан ижийгээ олох нь үгүй еэ
Цор ганцхан ижий таныгаа
Цохилох зүрхнийхээ гүнээс хайрлаж чадсан бил үү дээ
Цор ганц гэдгийг тань мэдсэн гэж үү дээ
Цохлоод ирэх үйлийн үрийг ийм хатуу гэж санасан бил үү дээ
Аяс аясхан бодол ээдрээд
Аньсага нүд маань нороод ирэх юм
Сэм сэмхэн нулимсаа залгихад
Сэтгэлийн гүнээс гуниг огших юм









0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen