Breaking News
Loading...
26.12.2013


Ялгуусан тугаа мандуулан бид алхална
Ямар ч саад бэрхшээл биднийг зогсоохгүй
Ялагдаж ухарч бууж өгөхгүй
Ялалт үргэлж бидний талд
Эетэлдэн нэгдсэн эгнээ минь ган бат
Энхийг хүссэн хүсэл минь мятаршгүй
Эх орон элгэн саднаа хамгаалан тэмцэнэ
Эх дэлхий хүмүүн төрөлхтөнийг аврахаар тэмцэнэ
Үлдээсэн мөр минь ариун
Үйл хэрэг минь ариун
Үг үйлдэл зорилго минь үнэн
Үнэн үргэлж бидний талд
Нэгэн жигдээр зогсолтгүй урагшилна
Нэгэн хэмээр нэгдэн нягтарна
Нийхэм журмыг тогтоон урагшилна
Нэгдэл нягтралын хүчийг гайхуулна
Хар муу бүхнийг устган урагшилна
Хорон муу санаатнуудыг үлдэн хөөнө
Хатгалдах дайсныг мөхөөн урагшилна
Хайрын сэтгэлийг түгээн урагшилна
Ил далдыг хослуулан урагшилна
Их Засагаа тогтоон урагшилна
Их Түүхээ үнэнээр нь сэргээнэ
Их Улсаа мандуулан бадраана
Гэрэл гэгээ цацруулан урагшилна
Гэгээрэл ухаарал түгээн урагшилна
Гэмтэн нүгэлтнийг гэсгээнэ
Гэмшиж ухаарсныг өршөөнө
Ялгуусан тугаа мандуулан бид алхална
Ямар ч саад бэрхшээл биднийг зогсоохгүй
Ялагдаж ухарч бууж өгөхгүй
Ялалт үргэлж бидний талд

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen