Breaking News
Loading...
23.12.2013


Хан тэнгэрээс хоржигнон урсах ус
Хатан гоо ижий минь намайг угаасан ус
Хаанаас ч харагдах Алтайн минь
Хайр энэрэл шингэсэн ариун ус
Баатар цагаан тэнгэрийн хишиг
Баатар эцэг өвгөдийн минь ундаалж ирсэн ус
Будант Алтайн уулсын минь
Буян заяа шингэсэн ариун ус
Мөнх хөх тэнгэрээс ивэлсэн ус
Мөнх цаст хайрханаас хоржигнон урсах ус
Мөнхийн шүтээн Алтайн минь
Мөрөөдөл хүсэл шингэсэн ариун ус
Газрын диваажин Алтайг минь онож дуссан
Гоо үзэсгэлэнт бүсгүйн нулимс
Газар тэнгэрийг холбон урссан
Голт зүрхийг тэтгэгч ариун ус
Цэнхэр гаригийн цэнхэрхэн судас
Цэвэр тунгалагийн дээд ариун ус
Цээж дотрыг ариулан уужуулсан
Цал буурал Алтайн мөнгөн сор
Алтан нарны цацрагаас тасарч урссан ус
Алтайн өндөр уулсын амийг тээсэн ус
Амь амьдралыг тэтгэгч рашаан болсон ус
Ашид мөнхийн хутагт ариун ус





0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen