Breaking News
Loading...
14.01.2020



Алсаас ажиглан дагагчид минь
Алхам бүрийг минь хянагчид минь
Амьсгал бүрийг минь тоологчид минь
Амь насыг минь атгагчид минь
Харанхуйг нэвтлэх гэрэл байгаач
Харыг цайруулах хүч байгаач
Хийрхэл солиорлын намгаас суга татаж аваач
Хар дарсан зүүднээс тас алгадан сэрээгээч
Өнгө мөнгөний хорвоод үнэнийг зарлан тунхаглаач
Өөдгүй муусайн амьтдын өчүүхнийг мэдрүүлээч Өлөн хоосон сэтгэлтний шуналыг даран цатгаач Өмхөрч илжирсэн бүхнийг оргүй хийсгэн тонилгооч
Бутарсан бүхнийг цуглуулаач
Бугшсан бүхнийг шахаач
Бузар булайг дэлгээд
Бултах газаргүй болгооч
Мунхарч үймсэн түмнийг мунаар нүдээч
Мулгуу усан тархинд нь ухаарлын гэрэл тусгаач
Мухар сүсгээс салгаж мөнх бусыг таниулаач Мухардал гацаанаас гаргаж зам зааж өгөөч
Өнгөн гадаргыг нэвтлэх хүч өгөөч
Өөрийг минь эндүүгүй таниулаач
Өөрийн бүхнийг минь дөхүүлээч
Өөртөө эзэн байлгаач

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen