Хангалттай урт гартай сан бол дэлхийг тэврэх сэн
Халуун амьсгалыг нь мэдрэн хэсэгхэн зуур зогсох сон
Хаанаас ирсэнийг нь асууж мэдэх сэн
Хаашаа яарч буйг нь лавлах сан
Хангалттай урт гартай сан бол дэлхийг тэврэх сэн
Хацар нүүрээ наагаад зүрхийг нь чагнах сан
Хэнд ч хэлээгүй нууцыг нь сонсох сон
Хамгийн эмзэг газрыг нь олж илэх сэн
Хангалттай урт гартай сан бол дэлхийг тэврэх сэн
Хайрлаагүйнхээ төлөө уучлалт гуйх сан
Хайрлах болно гэдгээ хэлж аргадах сан
Хайрын дуу дуулж тайтгаруулах сан
Хангалттай урт гартай сан бол дэлхийг тэврэх сэн
Халцарсан үсийг нь илбэн ургуулах сан
Хонхорхой цөмөрхийг нь дүүргээд өгөх сөн
Хуучин хэвэнд нь буцааж оруулах сан
Хангалттай урт гартай сан бол дэлхийг тэврэх сэн
Харсан зүгтээ тэгээд чигээрээ гүйх сэн
Хөөрөн нисээд тэнгэрт гарах сан
Хөлгүй огторгуйгаас дэлхий рүү даллах сан
44. Дэлхийг тэврэх сэн
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.