Хүмүүн бүр өөрийн онцгой төрхтэй
Хурц тодоор гэрэлтэх өөрийн гэсэн өнгөтэй
Хаана ч хэзээ ч давтагдахгүй цор ганц төрхтэй
Хаанаас ч хараад танигдах өөрийн гэсэн гэрэлтэй
Өөрийг чинь тодорхойлох жинхэнэ төрхөө бүү нуугаарай
Өөрт чинь л зохих жинхэнэ төрхөө олж таниарай
Өөрийн өнгөөр гэрэлтэж өөрийнхөөрөө байгаарай
Өөдрөг гэгээн бүхэн рүү тэмүүлэн зүтгэж яваарай
Амьдралын элдэв нугачаан дунд жинхэнэ төрхөө бүү гээгээрэй
Амиа аргацаахын тулд зүүсэн хуурамч багаа аваарай
Алдаатай оноотой ч бай өөрөөсөө буу урваарай
Ахиж давтагдахгүй өөрийн өнгөө олоорой
Жинхэнэ төрхийг чинь олж таньсан хүнд итгээрэй
Жинхэнэ өнгийг чинь л хүндэлж хайрлах хүнийг олоорой
Жирийн бус бүхнээ тордон ургуулж яваарай
Жирийн бүхэнд нуугдсан жир бусыг олоорой
Солонгын долоон өнгөөр гэрэлтэж
Содон төрхөөрөө гайхуулж яваарай
Соньхон тод гэрэл цацруулсан
Сод билэгт хүмүүн яваарай
57. Өөрийн өнгө
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen