Breaking News
Loading...
01.12.2013


Алтан лишийн дэлбээнд тогтсон хурын ус
Алгуурхан доошилсоор хөрсөнд шингэх мэт
Ариун хайрын сэтгэлээ илчилсэн харц
Аньсага нүдээр дамжин амрагийн зүрхэнд шингэмүй
Хүлэг морьдын тоосонд дарагдан
Холдон одох амрагаа үдэх бүсгүйн
Хойноос нь өргөсөн сүүн цацлууд
Хөх тэнгэрт сүүн далай үүсгэмүй
Амь өрссөн ширүүн тулаанд
Алалдах дайсантай хатгалдах
Аймшиггүй зоригт залуу баатрын
Аз хийморийг тэнгэрээс сүүн дуслууд тэтгэмүй
Харь хол хүний нутгаас
Хүнд бэрх аян дайнаас
Харьж гэртээ ирэх баатрын
Харгуй замыг нь сүүн дуслууд гэрэлтүүлмүй
Удаан хагацсан амраг хосууд учран золгоод
Учиртай үгээ шивнэлдэн байхуй
Урьдын сайхан ерөөл амилан урсаад
Уудам хорвоог хайрын сэтгэлээр бялхаамуй









0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen