Breaking News
Loading...
09.12.2013

Итгэл бөхөж үг үнэгүйдэх цагаар
Ивээлт тэнгэр чихэнд нь шивнэж залаад ч тусыг эс олмуй
Хэрхэхийг гагц хүмүүний ухаан мэдмүй зэ
Хэний ямархан үр болох нь маргаангүй тодормуй за
Элдэв янзаар сорьж шалган
Элдэв зүйлийг үзүүлэхүй дор
Хуурамч дүр эсгэгч хүмүүний 
Хуурмаггүй төрх танигдмуй за
Тэвчээр оюунаа хөвчилж уужим сэтгэж давах нэгэн байхад
Тэсгэл алдан охор сэтгэж төөрч одох нэгэн  бас баймуй
Буруугаа бусдаас бус өөрөөсөө хайж олоод
Буруу бүхнээ засаж чадвал тэр ухааны хэмжүүр буй за
Шалгуур сорилд бүдрэлгүй тэсэж даваад тэнхээжсэн ухаант үр ч
Шалгуур сорилд бүдрээд төөрч одсон мунхаг үр ч
Өөртөө тохирох шударга шагналаа хүртэж буй нь тэр
Өөрийн замнах ёстой замаар замнаж буй нь тэр
Тэнгэр эцэг бүхэнд алагчлалгүй шударга ханддагийг санаж
Тэнгэр эцгээс оноосон шагнал хийгээд шийтгэл өөрөөс чинь л үүдэлтэйг ухтугай
Эцэг эхээс өвлөсөн ухаанаа хурцалж явууштай
Энэрэл хайр ухаарлаар ямагт тордож явууштай
Аврагч хийгээд алуурчин нэгэн биед оршдогийг санаж
Алдхан биеэ ухаанаар залж чиглүүлж явууштай




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen