Би нисэж байна
Газрын татах хүчнээс тасраад
Гараа алдлан нисэж явна
Хөвөн цагаан үүлсийн дээгүүр
Хөхрөгч огторгуйн хаяаг зорин
Салхи хөлөглөн санаа амгалан нисэж явна
Саад тотгор бүхэн ард минь хоцроод
Чангааж доош нь татах бүхнээс салаад
Чинад холыг зорин нисэж явна
Өднөөс хөнгөн болчихоод
Өндрөөс өндөрт нисэж явна
Хорвоогийн зовлон жаргалыг мартаад
Хоромхон зуур бүхнээс ангижраад
Сэрүүн салхинаас өөрийг мэдрэхгүй
Сэтгэл тэнүүн нисэж явна
Одоо бүх зүйл амархан санагдана
Огтоос хэцүү бэрх биш бодогдоно
Жингүйдэн хөөрөхийн амтыг мэдэрнэ
Жинхэнэ гайхамшиг байдагт итгэнэ
Бүх зүйл харьцангуйг мэдрэнэ
Бүүр дээрээс харахыг хүснэ
Яагаад урьд нь нисээгүйгээ гайхна
Ямархан зүйлээс хоцорсоноо ухаарна
Хэр удаан нисэхээ би мэдэхгүй ч
Хад мөргөн газардахаас айхгүй
Газарт хадаатай насыг барснаас
Ганцхан удаа ч болов нисэхийг илүүд үзнэ
Би нисэж байна
Газрын татах хүчнээс тасраад
Гараа алдлан нисэж явна
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen