Тэргүүн өндөрийн оройгоос
Тэртээх нутаг минь харагдана
Тэргүүн ангиа илгээхүйд
Тэвдэж явсан удаагүй
Харууцат өндөрийн оройгоос
Хайртай нутаг минь харагдана
Халамжит ижийнхээ захиасыг
Халгилах зүрхэндээ санана
Тэргүүн өндөрийн оройгоор манан будан татна
Тэрсүүд дайсны бараа дөтлөн ойртож харагдана
Түмэн цэргээ эмхлэн тулахаар зэхнэ
Тэнхээт хүлэг морьд минь тогтож ядан дүүхэлзэнэ
Харууцат өндөрийн оройгоор хар үүл хурна
Харь дайсны цэрэг довтлон айсуй харагдана
Халуун элгэнээ хамгаалахаар
Хана хэрэм болон жагсана
Тэргүүн өндөрийн оройд
Түрэмгийн хөлийг тавиулахгүй
Төрж өссөн нутгийг минь
Тэнүүлчид эзэгнэхийг тэвчихгүй
Хурууцат өндөрийн оройг
Харийн хүнээр гишгэчүүлэхгүй
Халуун элгэн саднаа
Харийн боол болгохгүй
Тэргүүн өндөрийн оройд үүрийн туяа тусна
Тэргүүн ангийн минь тугийг урьхан салхи хөгжөөнө
Төрөлх өлгий нутаг минь алган дээр мэт харагдана
Төөрөг тавилангаар заяасныг тэнүүлчид эзэгнэх хувьгүй
49. Тэргүүн өндөр
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen