Breaking News
Loading...
08.01.2014



Тэнгэр бүрхэн чимээ аниргүй ноёрхоод
Тэртээд ганц нэг цахилгаан цахиад
Тэвчээрийн хүлээс зад үсрэн тайлагдаад
Тэнэгрэл мунхаглал эцсийн цэгтээ тулаад
Амьсгалах агаар дээш сорогдон одоод
Амьтай голтой бүхэн үймж сандчаад
Айдас хүйдэс амьсгалж болхуйц мэдэгдээд
Айсуй аадрыг хүлцэнгүй хүлээмүй
Бараан үүлс ганц нэгээр хурсаар
Багширч мушгирсан хар луу болоод
Бараа сүрээрээ нарыг хааж халхлаад
Байгаа бүхнийг ниргэхээр завдмуй
Түнэр харанхуй орчлонг нөмрөөд
Түмэн амьтан эх толгойгүй үймээд
Төгсгөл хаяанд ирсэнийг зөнгөөрөө мэдэрч
Тулж ирсэн шинэ эхлэлийг хүлээж дэнсэлмүй
Аянга цахилгаан хэнгэрэг хагартал нижгэнээд
Аюумшигт цагаан гэрэл нь өдөр мэт гийгүүлээд
Аадар бороо сад тавин асгараад
Ангаж цангасан талын элгэн дээр буумуй
Тэнгэр цэлмэн чимээ аниргүй ноёрхоод
Тэртээд ганц нэг цахилгаан цахиад
Тэнгэрийн ташуур нэгэнтээ ширвээд өнгөрхүйд
Тэнэгрэл мунхаглал эцсийн амьсгалаа хураамуй




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen