Breaking News
Loading...
09.04.2020


Хус модыг матаж хийсэн
Халиун бугын арьсыг татан сунгаж бүрсэн
Хонх холбого жингэнүүртэй
Халин дүүлэх жигүүртэй
Хүнгэнэх дуунд нь хөх лусд баяссан
Хангинах дуунаар нь хайрхан уулс сэрсэн
Хар муу бүхнийг хага яран цуурайтсан
Хагацал зовлонг үргээж сүүн зам татуулсан Хараал жатгыг хариулж
Харыг цагаанд урвуулсан
Гарвал угсааны нууцыг агуулсан
Галын эздийн дүрийг шингээсэн
Гариг эрхсийн хооронд зорчуулсан
Гайхамшигт дээдсийг урин дуудсан
Гай гамшгийг дэлдэн хөөсөн
Галзуу барын хүрхрээнтэй
Галигуулан жороолох төвөргөөнтэй
Галаар тургисан луутай
Гал усны гашуун зовлон
Галав юүлэх үнэн зовлонг туулж туучиж ирсэн Тэнгэр таалсан модыг шигтгэж амилуулсан Тэнгэрт өргөсөн андгайгаа шивнэж тамгалсан Тэнгэрт дэвшсэн өвгөдтөйгөө учран золгох тойрог минь
Тэнгэрийн тааллаар замнах өөрийн мэдэлгүй төөрөг минь
Тэнгэрлэг дээдсийнхээ тамлага дуудлагыг дуудахуйд
Танил дотно үнэр нь таатайяа сэнгэнэнэ
Төгрөг хэнгэргээ аван тэргүүн дээрээ залахад Тэнгэр дээрээс минь нөмөрнө
Тэвэрч дэрлээд хэвтэхэд
Тэнгэр намайг өвөртөлнө
Арван цагаан хуруугаараа
Атган дэлдэх хэнгэрэг минь
Амь биеийг хамгаалсан
Адбиш чадалт бамбай юм
Адын хорлолоос халхлах
Алтлаг өнгөт шүхэр юм
Амь амьдралыг минь даасан
Атгахан зүрхний тольт юм
Алаг сүлдний эздийн
Ариун нандин шүтээн юм.

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen