Breaking News
Loading...
04.04.2020



Эвэр бүрээ хангинаж
Эрэлхэг дайчид цуглав
Эмээлт морио хөлөглөж
Эзний туган дор нэгдэв
Blitz, Donner, Krieg!!!
Аянга, цахилгаан, дайн!!!
Алив чи бос
Ажнай хүлгээ эмээллэ
Амь амьдралынхаа төлөө
Алалдах дайсантай тул!
Аравт зуут түмтээр жигдрэн
Арын хөндийг дүүргэв
Атаат дайсныг чиглэн
Аргамагийн хурдаар довтолгов
Blitz, Donner, Krieg!!!
Аянга, цахилгаан, дайн!!!
Алив чи бос
Ажнай хүлгээ эмээллэ
Амь амьдралынхаа төлөө
Алалдах дайсантай тул!
Догшин сүлдээ цэнгүүлж
Дайны тэнгэрийг хурайлав
Доргион чичиргэх уухайг
Дуу нэгтэй хадаав
Blitz, Donner, Krieg!!!
Аянга, цахилгаан, дайн
Алив чи бос
Ажнай хүлгээ эмээллэ
Амь амьдралынхаа төлөө
Алалдах дайсантай тул!
Хөө хуяг гялалзаж
Хийморь сүлд бадрав
Хошууч анги тэргүүлэн
Хуурнин шуугиж оров
Blitz, Donner, Krieg!!!
Аянга, цахилгаан, дайн!!!
Алив чи бос
Ажнай хүлгээ эмээллэ
Амь амьдралынхаа төлөө
Алалдах дайсантай тул!
Ирт илд харшилдан
Исгэрэх сум шунгинан
Ил далд дайсантай халз учран золгов
Илүү тэнгэртэй нэгний ялалтын уухай дуурсав
Blitz, Donner, Krieg!!!
Аянга, цахилгаан, дайн
Алив чи бос
Ажнай хүлгээ эмээллэ
Амь амьдралынхаа төлөө
Алалдах дайсантай тул!




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen