Breaking News
Loading...
23.01.2014

Хэзээ ч юм бэ болоод өнгөрсөн их мөргөлдөөн
Хэзээ ч юм бэ болоод өнгөрсөн их тэсрэлтийн долгионыг
Хэдэн сая живаа ч юм бэ бүү мэд жилийн дараа би мэдэрнэм
Хязгааргүй алсаас ирсэн тэр долгион төсөөлшгүй алсад үргэлжилнэм
Зогсолтгүй үргэлжлэх мөнхийн хөдөлгөөн
Зоргоор мэт хуйларсан эргүүлэг орчлон хорвоогийн зүй тогтол гэнэм
Зогсолтгүй эргэлдэх алагхан дэлхийд үдлээд бид буцдаг гэнэм
Зуурдын амьдрал нь зурвас гэрэл шиг анивчаад өнгөрдөг гэнэм
Гэнэтийн бөгөөд санамсаргүй гэмээр энэ орчлонд
Гэрлээс хурдан зүйл үгүй гэнэм
Гэрлийн хурдаар зочилж ирдэг болохоор
Гэрээ бид мартчихдаг ч юм уу
Тэндэх гэрээ санагалзан үгүйлээд
Тэнгэр өөд санаашран ширтдэг ч юм уу
Тэртээ алсын зүйлс ч ойрхон мэт санагддаг ч юм уу
Түүнээс цаашхийг ч таньдаг мэт бодогддог ч юм уу
Цагаан гэрлээс бүх зүйл үүссэн юм бол
Цаг нь болохоор би цагаан гэрэл болно
Цаг хугацаа орон зайг хоромхон зуур туулаад
Цагаан гэрэл цацруулсан гэртээ би очно



0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen