Breaking News
Loading...
15.01.2014




Уртын дууны шуранхай нь тэндэх гэрийн минь хэл юм 
Уянгалуулан эгшиглэх хөөмий нь тэндэх гэрийн минь цуурай юм
Уул ус ургамал ногоонд тэр бүгд шингэсэн байдаг юм
Уугуул суугуул нутаг ус минь тэндэх гэрийг минь орлодог юм
Тэндэх гэрээсээ гарсаар удаад
Тэндэх гэрээ мартагнасан хэдий ч
Танил дотно аялгуу эгшгийг нь
Тааралдсан газраа андахгүй таньдаг юм 
Морин толгойтой хуур минь тэндэх гэрийн хэлээр ярьдаг юм
Морьтон ардын сэтгэл зүрхийг уяраан хөглөж байдаг юм
Мохож няцашгүй зоригтой Монгол хүмүүн болгодог юм
Монгол хүмүүн гэдэг нь тэндэх гэртээ ойрхон өсдөг юм
Тэндэх гэрээ бид Тэнгэр гэж нэрлэдэг юм
Тэндэх гэрийг минь санагдуулсан бүхнийг
Тэнгэрлэг гэж зүйрлэн хэлцдэг юм
Тэндэх гэрээ олж чадваас Тэнгэрт мөрлөн өндийдөг юм
Замбутивд бид тэндэх гэрээ цогцлоох гэж ирсэн юм
Заавал хийж чадна гэж амлаад хэсэгхэн хугацааны томилолт авсан юм
Замбуулин хорвоогийн түмэн үрсийн заяа тавиланг манахаар ирсэн юм
Заавал түүнээ хийж гүйцэтгээд тэндэх гэртээ эргэн харих юм



0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen