Breaking News
Loading...
10.01.2014


Тэсэж тэсэж нэг л тэсэрнэ
Тэгэхэд харин хэн тэсэхийг нь харна
Тэвчиж тэвчиж нэг л тэсэрнэ
Тэгэхэд харин хэн тэвчихийг нь харна
Одоохондоо бүх зүйл хэвийн байна
Огтоос санаа зовох зүйлгүй сайхан байна
Олон түмэн ард нь жаргалдаа ташуураад дуугай байна
Оройн дээд хөгжлийг зүүдлэнхэн унтаж байна
Зоос мөнгөнөөс өөрийг харах тэнхэлгүй сохор байна
Зовлого биеийн жаргалаас өөрийг хүсэх ухаангүй мулгуу байна
Зовлонгийн чанга бүхнийг туулан дугжирч байна
Зоргоор дургих луйварчдад зайдлууланхан зүүрмэглэж байна
Булай булгай боулигай хийөмэн бүхнийг үг дуугүй тэвчинэ
Бузар буртаг худал хуурмаг бүхнийг үл мэдэн тэвчинэ
Болохгүй бүхнийг болгож тэвчинэ
Доромжлол, мунхруулга, элэг барилт
Долоон голтой бугшмалыг нүдээ анин тэвчинэ
Дордож доройтож ядравч шүд зуун тэвчинэ
Дотор хүндээ л гомдоллон үг дуугүй тэвчинэ
Хогийн тантан мэт хар муу бүхнийг хураан байж тэвчинэ
Хорлол, үжирхэл, доройтуулгыг толгой дохин тэвчинэ
Хоёр нарны хооронд өдөр хоногийг аргацаан тэвчинэ
Хоноцын хүмүүс дургихыг дуугүй харан тэвчинэ
Гэвч
Цөхрөл, хорсол, уур хилэн цээжиндээ багтахаа байна
Цөм цохин гарч ирээд Тэнгэрт тултал хадна
Цангинатал дуурсах уухайн түрлэг
Цөвүүн цагийн төгсгөлийг зарлана
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унана
Өөрийн ухсан нүх нь улам гүнзгий болсон байна
Өөрийн үйлийн үрэнд татагдан доош унана
Өөдөлж хэзээ ч гарахгүйгээр тэр чигтээ талийна
Цаг нь ирвээс Тэнгэр Газрыг нийлтэл тэсэрнэ
Цаг нь дууссан бүхнийг тонилгож тэсэрнэ
Цаг хэмээгч юу болохыг үзүүлж тэсэрнэ
Цагаан гэрлээр өршөөлгүй шарж тэсэрнэ
Тэвчиж тэсэж ирсэн тэвчээрлэшгүй бүхнийг хуйхлан түймэрдэнэ
Тэвчиж тэсэж чадаагүй гэнтү чоно мэт гэмтнүүд
Тамын тогоо руу шидэгдэж
Таарч тохирсон шийтгэлээ хүртэн чанагдана





0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen