Breaking News
Loading...
03.05.2013



 Өндөр уулын хөтөл зорь
  Өргөн далайн олом зорь
  Хол хэмээн бүү цөх явбаас хүрюү
  Хүнд хэмээн бүх цөх өргөвөөс даагдюү” Эзэн Богд Чингис хаан

Өндөр уулын орой дээрээс
Өөрийн нутгаа тольдон хар
Өр зүрхээ чагнаж
Өнө эртний түүхийг сонорд
Ариун салхиар нь дүүрэн амьсгалж
Алдхан биеэ цэвэрлэн ариусга
Амь нэгтэй гэдгээ мэдрэн
Алагхан дэлхийгээ хайрлаж яв
Цээжний гүнээс ундрах аялгууг
Цээл хоолойгоор исгэрэн хөөмийл
Цэнэж цагдалгүй бодлоо чөлөөлж
Цэвэр тунгалаг болор мэт болго
Дүүлэн нисэх бүргэд мэт
Дээшээ бүр дээшээ тэмүүл
Дүүлэн ниссэн Дээдсүүдээ
Дэргэдээ буйг анзаарч аж
Жигүүр үгүй боловч
Жигүүрлэн ниссэний нууцыг ол
Жаргал зовлонгийн дундуур
Жанжин туг шиг босоо яв
Энгүй уудам орчлонг
Энэхэн тархиндаа багтааж чадваас
Элин халин нисэх
Энэхэн шидийг олох бус уу
Өөрийн алдад итгэж
Өөрийн бүхнээ тань
Өнгө мөнгөнд шуналгүй
Өвгөд буурлуудаа тэтгэ
Эх болсон нутгаа
Эцэг, эх хүмүүнээ
Энэхэн алаг дэлхийгээ
Элэг зүрхнээсээ хайрла
Дүүлэн нисэх бүргэд мэт
Дээшээ бүр дээшээ тэмүүл
Дүүлэн ниссэн Дээдсүүдээ
Дэргэдээ буйг анзаарч аж




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen