Breaking News
Loading...
25.10.2013

Эцэж цуцашгүй дуу хоолой байхыг хүснэ
Эгшиг нь тасрахгүй цуурай байхыг хүснэ
Үнэнд ойрхон байхыг хүснэ
Үхсэн хойноо ч амьд байхыг хүснэ
Жигүүргүй атлаа дүүлэн нисэхийг хүснэ
Жижигхэн дэлхийгээ алсаас харахыг хүснэ
Баргийн салхинд хугарахгүй царс байхыг хүснэ
Балаг багатай амьдраад одохыг хүснэ
Хуйларсан их салхи байхыг хүснэ
Худал хуурмагийг хийсгэхийг хүснэ
Дүрэлзсэн их гал байхыг хүснэ
Дэвжих амьдралын гэгээ байхыг хүснэ
Хэнд ч зусардахгүй эрхэмсэг байхыг хүснэ
Хэзээ ч хуучрахгүй дуу байхыг хүснэ
Үдлээд буцахад үлдэх мөртэй байхыг хүснэ
Үйл хэргээ ариун байлгахыг хүснэ
Цацарсан их гэрэл байхыг хүснэ
Царцаж хөлдсөнийг хайлуулахыг хүснэ 
Цалгисан их давалгаа байхыг хүснэ
Цангаж ангасныг ундаалахыг хүснэ
Өөрөө өөрөөрөө байхыг хүснэ
Өрөөлд төвөг болохгүйг хүснэ
Нүүр бардам амьдрахыг хүснэ
Нууцгүй нууц байхыг хүснэ
Эцэж цуцашгүй дуу хоолой байхыг хүснэ
Эгшиг нь тасрахгүй цуурай байхыг хүснэ


0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen