Сэтгэлийн доторхи шуурга минь чи намайг хааш нь тууна вэ
Сэрэхүй мэдрэхүй хүртэхүй минь намайг хааш нь хөтлөнө вэ
Сэтгэл минь чи юунд шуурна вэ
Сэрээч босооч гэж юунд шавдуулна вэ
Өчүүхэн өөдгүй адгийн бодлуудаа би хэрхэн цэгцлэх вэ
Өнгөрсөн одоо ирээдүйг хэрхэн холбох вэ
Өнө мөнхийн зүйлийг цаг зуурынхаас хэрхэн ялгах вэ
Өөрийн бүхнээ хэрхэн таньж өөрийгөө олох вэ
Хорвоогийн зовлон жаргалын эргүүлгээс хэрхэн мултрах вэ
Хэрэгтэй хэрэггүй бодлуудаасаа хэрхэн ангижрах вэ
Хайр энэрэлд зүрхээ хэрхэн нээх вэ
Хүн шиг хүн байхын тулд ямархан замыг туулах вэ
Ганцаар биш гэдгээ хэрхэн мэдрүүлэх вэ
Ганцхан амьдраад дуусдаггүйг хэрхэн ойлгуулах вэ
Гарт баригдаж нүдэнд харагддаггүй ч
Гарцаагүй тэд байдгийг хэрхэн нотлох вэ
Харагдах дүргүй Өвгөдөө хэрхэн хайрлах вэ
Харанхуй мулгуучуудаас хэрхэн өмгөөлөх вэ
Хайрлах сэтгэлийнх нь энд хэрхэн хүрэх вэ
Хорвоо ертөнцийг багтаасан ухаанд нь яаж дөхөх вэ
Сэтгэлийн доторхи шуурга минь чи шуурсан шиг шуур
Сэтгэшгүй алсад намайг туун од
Сансар орчлонгийн уудамд хэний ч очоогүй хязгаарт аваач
Сэтгэл зүрхийг минь хоггүй болтол шуур
Тархи оюуныг минь сэртэл шуур
Тал сэтгэлийг минь бүтэн болтол шуур
Таньж өөрийгөө олтол шуур
Талдаа эргэн буутал шуур
25. Шуурга
Info Post
таньж өөрийгөө олтол шуур аад дуусаасай.... өөрийхөө мөн чанарыг бушуухан олох юмсан. $-)
AntwortenLöschen