Breaking News
Loading...
10.10.2013




Болор Бон-д зориулав.


Би хаана төрөө вэ?
Би хаанаас ирээ вэ?
Эртний сайхан ерөөлөөр
Эцэг өвгөдийн заяагаар
Энх мөнхийн учралаар
Эрдэнийн өлгий нутгийг онож төрөн мэндэлжээ
Мөнх тэнгэрийн ивээлээр
Мандсан төрийн голомтонд
Монгол гэдэг улсыг
Минийх гэж өмчлөх хүү нь болон төржээ
Эх болсон нутгаа
Элэг зүрхнээсээ хайрлана би
Энэхэн насаа элтэл таны л төлөө зүтгэнэ
Эцэг өвгөдийн үйлийг таслалгүй үргэлжлүүлнэ
Харанхуй бүрэнхий нөмөрч
Халдах дайсан ирвээс
Харанхуйг гийгүүлэх гэгээ нь болж
Хайртай нутгаа хамгаална би
Алд биеэ гамнаж
Асгарах цусаа хайрлахгүй
Атаатан дайсантай тулваас
Арслан барс мэт тулалдана
Хөх Монгол мандаж
Хөвчин дэлхийг засаглаж
Хүмүүний орчлонг жаяглаж
Хүчирхэг төрийн хавыг гайхуулсан түүхийг санатугай
Би хаана төрөө вэ?
Би хаанаас ирээ вэ?
Эртний сайхан ерөөлөөр
Эцэг өвгөдийн заяагаар
Энх мөнхийн ерөөлтэй
Эрдэнийн өлгий нутгийг онож төрөн мэндэлжээ

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen