Breaking News
Loading...
23.10.2013

Алаг хорвоогийн тоос хөдөлгөж яваа бүхнийг алагчлалгүйгээр магтъя
Амьдралыг цогцлоон бүтээгчийг магтъя
Амь зуух гэж зүдэж явааг нь ч магтъя
Амьтай сүнстэй бүхнийг алдаршуулан магтъя
Ялсан ялагдсан хоёрыг хоёуланг нь магтъя
Ялтан гавъяатан хоёрыг магтъя
Янхан гэгээнтэн хоёрыг ч магтъя
Ялзарсан нийгэм эзэнгүй төрөө магтъя
Ухаарсан нэгнийг хийгээд ухаарч амжаагүй явааг нь ч магтъя
Уужим сэтгэлтэн хийгээд ухвар мөчид нэгнийг ч магтъя
Урвагч шарвагчийг хийгээд ухарч няцаагүй нэгнийг магтъя
Угтах ирээдүй урагшлах замаа магтъя
Хүний хайлан болсон сайхан сэтгэлтнийг магтъя
Хорон муу санаатан хийгээд харгис хэрцгийг ч магтъя
Хулгайч дээрэмчин хийгээд хууль сахиулагчийг магтъя
Хуурмаггүй үнэнийг хийгээд худал хуурмагийг магтъя
Сэцэн билэгт сод ухаантныг магтъя
Сэхээтэн дүр эсгэгч бэртэгчнийг ч магтъя
Санаа амгалан мунхагийг магтъя
Санаашран зовж шаналагчийг магтъя
Өчүүхэн сэтгэлтнийг хийгээд өгөөмөр нэгнийг магтъя
Өрөвч зөөлөн хийгээд өшлөн хорсох сэтгэлийг магтъя
Өөрийгөө умартсан нэгнийг магтъя
Өөрийгөө л бөөцийлсөн нэгнийг бас магтъя
Үгүйсгэгдэж үнэгүйдсэн хайрыг магтъя
Үрийн үрдээ үргэлжлэх үзэн ядалтыг магтъя
Үхэхдээ үүрээд явж чадахгүй эрх мэдэл эд баялгийг магтъя
Үхлээс айдаггүй эрэлхэг зоригтнуудыг магтъя
Хийгээд барагддаггүй нүглийг магтъя
Хэсэгхэн ч гэсэн буяныг магтъя
Хэцүү бэрх зовлонг магтъя
Ховорхон ч гэсэн жаргалыг магтъя
Авсан өгсөн хоёрыг магтъя
Алдсан оносон хоёрыг магтъя
Ачтан алуурчин хоёрыг магтъя
Авлига мэдэхгүй үхлийг магтъя
Бүхнийг ялан дийлэгч хамгаас хүчтэн мөнгийг магтъя
Бүгдийн тэмүүлдэг тансаг сайхан амьдралыг магтъя
Борчууд ядуучууд үгээгүйчүүдийг магтъя
Баян бүр дэндүү баян амьдрал чамайг магтъя



0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen