Breaking News
Loading...
21.03.2014

Амьдрал-
Зогсолтгүй
Зогсохгүй
Мөнхийн
Мөхөшгүй
Зоргоор хэдий ч зоргоор бус
Зовлон хийгээд жаргалыг үл танигч 
Үл саатах
Үл алжаах
Үл зусардагч
Үл үзэгдмээс үл багтам
Эрчим хийгээд соролт
Ээнэгшил хийгээд харьжилт
Хүчдэл хийгээд хүчгүйдэл
Хүрэн зүрхний бичээс
Чичирхийлэл хийгээд шингээлт
Чиглэл нь тодорхойгүй хөдөлгөөн
Таталцал хийгээд түлхэлт
Тархалт хийгээд хумилт
Лугшилт хийгээд тасралт
Лав сул атгалтууд
Хэмнэл хийгээд хэмгүйдэл
Хуйлрал хийгээд сарнил
Эргүүлэг хийгээд задрал
Эвцэл хийгээд эсрэгцэл
Нэгдэл хийгээд бутрал
Нэмэх хасах цэнэгүүд
Тэмцэл хийгээд эвлэрэл
Тэгш тэгш бусын сүлэлдээн
Хүсэл хяслын түүх
Хил хязгааргүй оршихуй
Ухаарал хийгээд мунхаглал
Уудам хавчигын мөргөлдөөн
Хоёр туйлын хооронд
Хэлбэлзсэн их орон зай
Илүү дутуугүй зохицол
Ижилгүй уран дарханы бүтээл
Хэн нэгнээс үл хамаарч
Хэзээд ч гагц жамд захирагдах
Дүлий гэмээр бөмбөрцөг
Дүүгүүрээс мултарсан бөөрөнцөг







0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen