Breaking News
Loading...
27.03.2014


                  Аянгат Дээдсийн амилуулсан Мичиган нуурын эрэг дээрх Удган мод

Ерөөлт салхинд туугдан Их Нуурын эрэгт унасан
Есөн учгаар учиглагдан шившигдсэн
Ер бусын нэгэн үрээс сондгойрч соёолсон
Ертөнцөд цор ганцхан мод билээ би
Удаж удаж нахиалсан би удган мод
Удаанаас удаан амьдрах учиртай би удган мод
Уул усыг аргадсан би удган мод
Ургамал амьтныг хамгаалсан би удган мод
Үндэс минь газрын гүн рүү шигж
Үзүүр минь тэнгэр өөд тэмүүлнэ
Үй түмэн амьтны үйийн үрийг цайруулж
Үртэй бүхнийг үржүүлж үндэстэй бүхнийг дэлгэрүүлэгч би удган мод
Харахад залуухан ч
Хал үзсэн хашир мод
Хатуу даалгавар хүлээж
Халаагүй манаанд гарсан харуулын нэгэн мод
Би газар тэнгэрийг холбогч
Би хүмүүн байгалийн хэлмэрч
Би илч эрчмийг хураан цуглуулагч
Би илч эрчмийг түгээн тараагч
Хөх Монголын уугуул нутгаас салж нүүгээд
Харь хязгаар нутгийг эзэмшин суусан
Хөх толботон эрэлхэг үрсийн сүнс сүлд
Хүсэл мөрөөдөл захиас нь шингэсэн би хөх толботой мод
Би хатуу бүхнийг зөөллөгч
Би хайр энэрлийг түгээгч
Би хар бүхнийг цайруулагч
Би хожмоо хатан заяанд мэндлэх охин үр
Би - гүүр
Би - хана
Би - шат
Би - Удган мод



0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen