Breaking News
Loading...
25.02.2014

                                                         

                   Эзэн Чингис Хаан түүний Улаач Аянгат Дээдэстээ зориулав.


Алтан гадас зүгийг заана
Алтан судрууд замыг заана
Ариун явдал андын журмаар
Ахин дэвжихийн үүдийг нээнэ
Мунхаглалын манангаа нэвтэлж үл чадвал
Мэлтийх гэрлийг нь тольдож үл чадна
Мулгуурал тэнэглэлээсээ салж эс чадвал
Мухар нүхнээсээ гарч үл чадна
Хиргүй тунгалаг сэтгэлтэй бол
Хувиршгүй бат итгэлтэй бол
Хэрсүү уужим ухаантай бол
Хэзээ ч хэрхэвч Алтан Гадас чамайг орхихгүй
Сэтгэл зүрхээ болор мэт тунгалаг болгож
Сэвгүй ариунаар авч явбал
Саарыг тэвчиж сайн руу тэмүүлж
Сэтгэл зүрхэндээ үнэнч байвал
Өндөрт гялалзах Алтан Гадсыг эндүүрэлгүй чи олж харна
Өөр хаана ч давтагдашүй өнгийг нь эргэлзээгүй чи таних болно
Өндөр Тэнгэрийн ивгээлд багтаж
Өнө мөнхийн нууцыг тайлна
Алтан Гадас хүршгүй өндөрт ихэмсэгээр оршино
Асан боргох нохдын шүлс түүнд хэзээ ч үл хүрнэ
Аврагчаа хэмээн итгэвэл аварсан шиг аварна
Атаатнаа хэмээн өшилвөл атаатан ч байж чадна
Гутаан доромжилж үгүйсгэх тусам улам тодоор гялалзана
Гүн шөнийн харанхуйг улам ихээр гэрэлтүүлнэ
Ганцаар содон гялалзах түүнд магтаал, сайшаал, зулгуйдалт
Ганц зуны насгүй хуурамч хүндлэл, мухар сүсэг аль аль нь хэрэггүй
Тэнгэр бүхнийг эрхшээж буй цагт
Тэр тодоос тод гэрэлтсээр байх болно
Төөрч будилсан түмнийг замчилсаар
Тэнгэртээ тэр гялалзсаар байх болно
Алтан гадас зүгийг заана
Алтан судрууд замыг заана
Ариун явдал андын журмаар
Ахин дэвжихийн үүдийг нээнэ

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen