Breaking News
Loading...
10.02.2014

                                                     

                                                                                     "Жонон" хамтлагийн "Өвөл" аязаар хөглөгдөв.

Усан тэлмэн жороо нь товолзууланхан жороолно
Ундран гарах үгс нь торолгүй урсана
Урсах цаг мөчийг үл ажран амьдарна
Урьд өмнийн явдлыг сөхөн хүүрнэнэ
Агсал жороо хүлэг нь хазаар даран жороолно
Амьтай шидтэй үгс нь шил даран ундарна
Амьсгалж буй агшныг хийгээд айсуй цагийг дуулна
Амьдрал сайхан хэмээн зарлан тунхаглана
Зүрийн шинжит хүлэг нь бөмбөлзүүлэнхэн жороолно
Зүрхнээс гарах үгс нь өмөлзүүлэнхэн урсана
Зүрх сэтгэлээ л сонсоорой хэмээн өөриймсөн учирлана
Омголон ороо хүлэг нь оч бутартал жороолно
Онгон зүрхний үгс нь одонд хүртэл цойлно
Ороо бусгаа цаг нь мөдхөн халагдана гэнэ
Орчлон хорвоо хэмээгч нь зогсолтгүй эргэлддэг гэнэ
Жигүүрт хүлэг морь нь жилийтэл жороолно
Жнгдхэн ундрах үгс нь жирийлдэн урсана 
Жил сараар хэмжиж цаг хугацаатай уралдана
Жирийн гэсэн бүхэн жир бус шүү гэнэ
Өд мэт хөнгөн хүлэг нь өртөөлөнхөн жороолно
Өнгөрснөөс одоог дамжин ирээдүй рүү жороолно
Өөрийгөө олж таниад намайг хөлөглөөрэй гэнэ 
Өөртөө итгэн байж Өвгөдийн зэрэгт хүрээрэй гэв ээ






0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen