Breaking News
Loading...
02.12.2013


Ухрах гэж биш урагшлах гэж бид ирсэн тул зөвхөн УРАГШАА
Уриа дуудлагаа сонссон бол зогсолтгүй УРАГШАА
Унаж бүдрэхээс айлгүй өөртөө итгэн УРАГШАА
Урдах зам чинь урт тул довтол УРАГШАА
Улцайж нялцайгаад байвал дийлдэх чинь тодорхой тул УРАГШАА
Уруудаж доройтохгүйн тулд УРАГШАА
Уймарч самгардаад байлгүй УРАГШАА
Урваж шарвалзаад байлгүй УРАГШАА
Уйлагнаж гомдоллолгүй тэргүүнээ өргөн УРАГШАА
Угтах ирээдүйг тосон УРАГШАА
Ухаан билгээ хөвчлөн тэмүүл зөвхөн УРАГШАА
Учрах саад бэрхшээлийг сэт цохин УРАГШАА
Ужид самуун бүхнийг замаасаа цэвэрлэн УРАГШАА
Урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд УРАГШАА
Урсах цаг мөчтэй өрсөн УРАГШАА
Ухрах гэж биш урагшлах гэж бид ирсэн тул зөвхөн УРАГШАА
Уриа дуудлагаа сонссон бол зогсолтгүй УРАГШАА

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen