Breaking News
Loading...
11.12.2014


Эргэн тойрон чив чимээгүй
Эргэн тойрон хов хоосон
Эргээд харахад бодитой зүйл үгүй
Эхлэлээс төгсгөл хүртэл бүгд хоосон
Энэхэн мөч ч мөн хоосон
Хаа сайгүй чимээгүй ноёрхоно
Хараа хүрэх хийгээд үл хүрэх хязгаар хоосон бөгөөд чимээгүй
Харанхуйгаас гэрэл хүртэл чимээгүй хоосон л үргэлжилнэ
Хуурмаг төсөөлөлүүдээсээ хагацахад дан ганц чимээгүй хоосон л үлдэнэ
Хуурмаггүй үнэнд дан гагц зүрх сэтгэл л хөтөлнө
Бодитой биетэй зүйлс бүгд элэгдээд дуусна
Биетээр бодитой орших нь богинохон бөгөөд зуурдынх
Биегүй бодигүй болоод мөнхийн урсгалд нэгдэнэ
Биетэй бодитой болоод чимээгүй хоосноос ирнэ
Бодитой бодигүй бүхэн нэгэн цулдал болон урсана
Гагц сэтгэл зүрх л мөн чанараа алдалгүй
Галав юүлж газар дэлхий хөрвөөсөн ч
Гацаж огтхон ч саатахгүй өөрийн тойрог замаар
Гараг эрхэсийн орчилын хэмээр
Ганхийх чимээгүй хоосноор мөнхөд зорчино
Өнгөн гадарга давхаргыг нэвтлээд
Өрөөсгөл өнгөц гүехэнээс гүн рүү нэвтэрхэд
Өөдөөс минь чимээгүй хоосон угтана
Өөрийгөө олж танихад өөр юу ч биш
Өөрийн зүрх сэтгэлтэйгээ учирна













0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen