105.Тоосноосоо сугар
Info Post
Торойн бүү хоцор
Тоосноосоо сугар
Торолгүй давхи
Тархи оюунаа ажиллуул
Тодрон гялалз
Шалгарсан өвгөдийн
Шилтэй үр мөн бол
Шилтэй гэдгээ харуул
Шантарч бүү ухар
Шаналал зовлонд бүү бууж өг
Би-гээ дав
Биеэ тань
Биеэ зас
Бодлоо цэгцэл
Босоо хийморьтой яв
Алдаагаа ол
Алдаагаа зас
Ахин бүү давт
Алсыг хар
Алгууралгүй хөдөл
Өчүүхнээс аугаа том бүхнийг тань
Өнгөрснөөс өнөөдрийг
Өнөөдрөөс маргаашийг бүтээ
Өөртөө болон Өвгөддөө итгэ
Өчүүхэн гэдгээ мэдэр
Хөрстийг хайрла
Хүмүүнийг тань
Хөөрөн дэгд
Хөөрсөн бол газардаж сур
Хөрстөд бат гишгэ
Сэтгэлээ ариусга
Сэтгэлээ бөхөл
Сэрж мэдэр
Сэтгэн бод
Сэрүүн тунгалаг байлга
Амьтай бүхнийг мэдэр
Амьтай бүхнийг хүндэл
Ажиглаж сур
Ажигласнаа асууж сур
Асуулт бүрийнхээ хариуг өөрөө ол
Жамыг тань
Жамыг таниул
Жамыг сахь
Жамыг сахиул
Жамд нэгд
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen