Breaking News
Loading...
10.10.2014



Аюутугай! Биширтүгэй! Дагатугай!

Хөх мөнх тэнгэрийн дуудлагыг
Хөх монголчууд бултаар сонордохтун
Хүлэг сайн морио эмээллэгтүн
Хүршгүй холхийг зорин довтлогтун
Эрэмгий дайчин уухайгаа хадаагтун
Эцэг өвгөдийн алдрыг мандуулагтун
Эх нутгаа өмгөөлөн зогсогтун
Эзэрхэг түрэмгийг үлдэн хөөгтүн
Нэгэн хүн мэт түрхрэлдэн босогтун
Нэгэн үзүүрт сэтгэлээр хатамжлан тэмцэгтүн
Нэр төрөө эрхэмлэн дээдлэгтүн
Нэгэн насны амьдралаа дэмий бүү үрэгтүн
Хоноцын хүүхдүүдийг үлдэн хөөгтүн
Хорт могойн үндсийг таслагтун
Хасбуу төрөө цэвэрлэн бадраагтун
Хамаг олныг жаргаан тухлуулагтун
Атгасан гар мэт эвлэлдэн нэгдэгтүн
Алд биеэ нөөж амин хувиа бүү хичээгтүн
Атгаг өчүүхэн бодлуудаа таягдан хаягтун
Ариун нандин бүхний төлөө эрслэн хөдлөгтүн
Золбоо хийморио бадрааж явагтун
Зол жаргалаа тэмцэн ологтун
Зовлон бэрхшээлийг сөрөн давагтун
Заяа тавилангийнхаа эзэн нь бологтун
Хөх толботон үрсийн халуун цус нь омогшин буцлагтун
Халгилах зүрх нь хайраар бялхагтун
Хагарал эвдрэлийн үүдийг хаагтун
Хагацсан улс эргэн нэгдэгтүн
Өргөө гэртээ эзэн суутугай
Өөрийн бүхнээ өөд нь таттугай
Өвгөд Дээдсүүдээ хүндлэн биширтүгэй
Өнө мөнхийн нууцад нэвтэртүгэй
Аугаа Өвгөдийн ариун сүнс ивээгтүн
Алдаа эндлээс хэлтрүүлэн залагтун
Ариун голомт минь мөнхөд оршигтун
Айх аюулгүй амгалан жаргагтун
Үе үеийн Өвгөд Дээдсүүдийн яруу алдар мөнхөд мандаг
Үлдэж хоцрох үрс хойчисын минь өлмий бат оршиг
Үндэс мөчир нь бөх байж
Үеийн үед энхжин жаргаг
Хөх мөнх тэнгэрийн ивгээлээр
Хөх Монгол мандан бадрагтун
Хөрст дэлхийд нэрээ дуурсгаж
Хүмүүн төрөлхтөнийг оройлон манлайлагтун




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen