Сайн эцгийн алган дээр тэнгэрээс унасан амин эрдэнэ
Сайн нэрийг нь сэвтээхгүй гэсэндээ хатамжлан боссон танхил цэцэг
Сайнтай муутай хорвоод ажираа нь үгүй анхил үр
Салаа бодолд ээрэгдэж эргэж буцаагүй шулуун сум
Алган дээр өсөн торниод асан дүрэлзсэн хүчит гал
Алсын нутгийг зорьсон орь ганцхан ангирын дэгдээхэй
Ахархан богино амьдрахдаа бөхөө нь үгүй хурц од
Алдаа оноо хоёртойгоо мөнхөрч үлдсэн залуу нас
Эр болохыг мөрөөдөж нууцхан унагасан доголон нулимс
Эр болоогүйдээ шаралхаж хөмхий зуусан гэнэн үр
Эрийн дайтай амьдарч алдраа дуурсгасан хатан зориг
Эмээлт морин дээр дарцаглаж улс хураасан хатан хаан
Хээрийн салхи мэт эрх дураар эрвэлзэж өссөн хулангийн унага
Хамаг нандин бүхнээ хатуу хуягаар далдалсан
Хайлган цагаан сэтгэлтэй ховроос ховор сувдан сондор
Хатан заяатайгаа эвлэрч хормой шуусан хааны үр
Эцэг хаанаа өвчиж төрсөн охин үр
Элэг зүрхийг нь дэвтээж эргэн нялхруулсан алиа хонгор
Энэхэн хорвоогийн энгээр дуурсаж дуусаагүй эршүүд аялгуу
Элин халин ниссээр эрсдэж унасан цагаан шонхор...
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen