Breaking News
Loading...
24.10.2013

Харахгүй ээ чи харахгүй
Хайрлахгүй бол харахгүй
Сонсохгүй ээ чи сонсохгүй
Сонордсондоо итгэхгүй бол сонсохгүй
Мэдрэхгүй ээ чи мэдрэхгүй
Мэхийн хүндлэхгүй бол мэдрэхгүй
Чадахгүй ээ чи чадахгүй
Чадахыг хичээхгүй бол чадахгүй
Харагдахгүй ээ бид харагдахгүй
Хайраа нээхээс нааш харагдахгүй
Сонсуулахгүй ээ бид сонсуулахгүй
Сэтгэлээ засахаас нааш сонсуулахгүй
Мэдрүүлэхгүй ээ бид мэдрүүлэхгүй
Мунхаглахаа болихоос нааш мэдрүүлэхгүй
Өөрийгөө засчихаад Өвгөд биднийг хараарай
Өөрийгөө ялчихаад Өндөр Дээдсүүдээ яллаарай
Хий биетэй болчихоод хэлэх гээд үзээрэй
Хийсгэлэн дүртэй болчихоод харагдах гээд үзээрэй
Гавал тархиа нээгээд үзээрэй
Гажсан бодлуудаа цэгцлээд үзээрэй
Хамаг бүхэн холбоотойг
Хэлхэлдсэн учиг шалтгаантайг мэдээрэй
Зүрх хуурдаггүйг санаарай
Зүүд нойроо манаарай




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen